ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#39/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Хөрөнгө оруулагч нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хөрөнгө оруулснаар хөрөнгийн орлогоос тэргүүн ээлжид төлбөрөө гаргуулах эрхтэй байдаг давуу талтай."
- С. Халиун
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Ахлах шинжээч

Онцлох шинжилгээ

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.12 - 2022.09.16 | TDB Securities

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (цаашид “ХБҮЦ” гэх) нь барьцаат болон баталгаат гэсэн 2 төрөлтэй байдаг бөгөөд зээл, түрээс болон санхүүгийн түрээсийн гэрээ, өрийн бичгээс үүсэх шаардах эрх, зээлийн карт олгогчийн авлага зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгслээр баталгааждаг, хөрөнгө оруулагч нь уг ХӨРӨНГИЙН ОРЛОГООС ТЭРГҮҮН ЭЭЛЖИД ТӨЛБӨРӨӨ ГАРГУУЛАХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛСАН ҮНЭТ ЦААС байна.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монголбанк мөнгөний хумих бодлого баримталж байгаатай холбоотойгоор Монгол улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,024.26 нэгжид хүрч, 0.66%-ийн бууралттай хаагдлаа.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Их Британийн санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) бодлогын хүүгээ дахин өсгөх төсөөлөлтэй байгаагийн нөлөөгөөр АНУ-ын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. "S&P 500" индекс 2.91%-иар буурч 3,585.62 нэгжид хүрсэн нь 2020 оны 11-р сартай тэнцүү хэмжээнд очсон үзүүлэлт боллоо.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын хувьцаанууд эдийн засгийн хямралын эрсдэл болон компаниудын ашигт ажиллагаа төсөөлөлдөө хүрэхгүй байгаатай холбоотойгоор 7 хоногт бууралттай байлаа. "STOXX Europe 600" индекс 0.65%, "France’s CAC 40" индекс 0.36%, "Italy’s FTSE MIB" индекс 1.98%, "Germany’s DAX" индекс 1.38%, "UK’s FTSE 100" индекс 1.78% тус тус уналттай хаагдлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. "Nikkei 225" индекс 4.5%, "TOPIX' индекс 4.2% тус тус бууралттай хаагдсан.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн таагүй байдал болон юанийн ханшийн сулралтай холбоотойгоор БНХАУ-ын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. "Shanghai Composite" индекс 2.1%, "CSI 300" индекс 1.4%-иар тус тус бууралттай хаагдлаа.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 34 ширхэг бондыг нийт 3.38 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: Их Британийн санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) бодлогын хүүгээ дахин өсгөх төсөөлөлтэй байгаагийн нөлөөгөөр АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 2008 оноос хойш анх удаа 4%-д хүрсэн. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

ХБНГУ-ын инфляц еврог гүйлгээнд нэвтрүүлснээс хойш анх удаа 2 оронтой тоонд хүрэв

 2022.09.30 

ХБНГУ еврог гүйлгээнд нэвтрүүлснээс хойш буюу сүүлийн 20 гаруй жилд анх удаа инфляц нь хоёр оронтой тоонд хүрлээ. Европт эрчим хүчний хямрал улам гүнзгийрсний зэрэгцээ үнийн өсөлтийн нөлөөллийг бууруулах тус улсын Засгийн газрын түр хугацааны арга хэмжээ дуусгавар болсноор ийнхүү инфляц хүлээлтийг давж эрчимжээд байна.

Дэлгэрэнгүй

2023 онд шинэ хөрөнгө оруулалтын зардал төсөвт тусгахгүй

 2022.09.29 

2023 онд эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авахаар төсөв болон мөнгөний бодлогыг уялдуулахаар ажиллаж байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ

"ТӨРИЙН БАНК" ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

 2022.09.30 

“Төрийн банк” нь нийт хувьцааныхаа 5 хувь буюу 37,475,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 590 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 22.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зээлийн арилжаагаа өнөөдөр эхлүүллээ.

Дэлгэрэнгүй

"СЭНДЛИ ББСБ" КОМПАНИАС ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

 2022.09.26 

“Сэндли ББСБ” компани нь нийт хувьцааныхаа 29.97 хувь буюу 67,000,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 150 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зээлийн арилжаагаа өнөөдөр эхлүүллээ.

Дэлгэрэнгүй